“Victoria’s Secret”-ийн тайзнаа гялалзаж явсан сахиусан тэнгэр Жизель Бюндхен хоёр сартай бяцхан охиныхоо гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Америк хөлбөмбөгийн супер оддын нэг Том Брэди, Жизель нарын бяцхан охиныг Вивиан Лейк гэдэг, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хорвоод мэндэлсэн юм. Жизель охиныхоо зургийг Facebook хуудсандаа нийтэлж, “Хайр бол бүхнээс агуу” хэмээн португалиар бичжээ. Бяцхан охиноо энхрийлэн тэвэрч, эхийн энэрэл, хайр бялхсан харцаар охиноо харж буй энэ зураг Жизелийн фенүүдийн сэтгэлийг догдлуулж чадсан нь гарцаагүй. Тиймдээ ч хэдэн зуун мянган like цуглуулжээ.
Том, Жизель нар мөн хоёр настай Бенжамин гэх хүүтэй билээ.
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя