Жүжигчин О.Дөлгөөний найз залуу


Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөний өдгөө “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байгаа бөгөөд элдэв хэл аманд орооцолдоод байдаггүй даруухан нэгэн. Харин тэрээр Очироо гэх залуутай үерхэж байгаа. Түүний найз залуу нь Хятадад сурдаг бөгөөд даруухан, боловсролтой гэгддэг юм билээ. Өдгөө хосууд нэг гэрт амьдарч байгаа ч саяхан О.Дөлгөөн театрынхантайгаа хамт АНУ-г зориод, холдсон хосууд бие биенээ их санаж байгаа гэсэн шүү. Театрынхаа завгүй ажлаас болоод дэлгэцийн бүтээлүүдэд тоглож амжихгүй байгаа О.Дөлгөөнд хамгийн сүүлд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” киноны Ахай хатны дүрд тоглох санал ирсэн аж. Тухайн үед театрынхаа шинэ уран бүтээлүүд дээрээ ажлаад завгүй байсан учир энэ дүрээ мисс Б.Бадамцэцэгт алдсан юм билээ.