Н.Энхбаярын санаа хүүд, хүүгийн санаа ууланд...


Шүүхээс Н.Энхбаярт 2,6 жилийн ял оноосон ба эдүгээ Ганцхудаг буюу хорих 441 дүгээр ангид ял эдэлж байгаа. Түүний төлөө ээжүүд өлсгөлөн зарлаад тэд нар дээр нэгдэхээр аавууд ч “өлсөхөөр” ирсэн. Бүр 94 настай эмээ хүртэл өлсгөлөн зарлахаар шийдээд байгаа. Н.Энхбаярын төлөө олон хүмүүс бие махбодио золиосонд гаргаж, түүнд итгэсээр суугаа. Хөндлөнгийн хүмүүс нэгнийхээ төлөө нойр хоолоо хугаслан тэмцэж байхад харин түүний бага хүү Э.Дашнамжил харийн орнуудаар зугаалж, шоу цэнгээн хэсч байсан аж. Тэрээр өнгөрсөн 10-н сарын долоонд Сингапурт зохиогдсон “Miss bikini competition” партинд найз нартайгаа шоудаж, цагийг зугаатай өнгөрүүлсэн сурагтай. Харин энэ үед үхэлтэй “нүүр тулж”, тэмцэж явсан Н.Энхбаярт бага хүү нь их л өгүүлэгдэж байсан биз ээ.