Японы АКВ48 хамтлагийн гишүүн Минами Минегиши хамтлагаасаа гарахгүйн тулд үсээ хусуулж, уучлал гуйсан бичлэгээ “Youtube”-ээр цацаж шуугиан тариад байна. Минами бол 2005 онд байгуулагдсан, 90 шахам охидоос бүрддэг АКВ48 хамтлагийн ууган гишүүдийн нэг. Уг хамтлагийн продюсерээр ажилладаг компани хамтлагийн гишүүн охидыг хөвгүүдтэй болзож, үерхэхийг нь хориглодог ажээ. Гэтэл Минами Минегиши саяхан найз залуугийнхаа гэрт хоноод гарч явахыг нь хэвлэлийхэн олж хараад, зургийг нь нийтэлчихжээ. Энэ мэдээллийг хэтэрхий эмзгээр хүлээн авсан Минами хамтлагаасаа хөөгдөнө гэж айгаад үсээ хусч. Японд эртнээс уламжилж заншлаар үсээ хусуулах нь алдаа гэмшлээ ухаарч байгааг илтгэдэг ажээ. Тэрээр үсээ хусаад зогсохгүй хамтлагаасаа гармааргүй байна гэдгээ уйлж хайлан гуйсан бичлэгээ Youtube-д тавьсан нь зарим фэнүүдийнх нь өрөвч сэтгэлийг хөдөлгөсөн бол, зарим хүн түүнийг дарангуйллын нийгэмд амьдарч байгаа мэт огт хэрэггүй үйлдэл хийлээ хэмээн шүүмжилж байна.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов