Сүйт хархүүгээсээ салсны дараа дуучин бүсгүй дотоожоо ч шалгах ухаангүй явж байна
Саяхан Бритни Спирс өөрийнх нь менежер байсан Жейсон Травиктай сүй тавьснаа цуцалж, хөгжмийн X Factor шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнээс гарч байгаа тухайгаа зарлажээ. 2011 оны 12-р сард сүй тавьснаа цуцалсан шалтгааныг хэлэхгүй байна. Травик бид хоёр “үргэлж сайн найз хэвээр байх болно” гэж Бритни хэлжээ. Дуучин болон түүний хүүхдүүдэд дотно сэтгэлээр ханддаг, цаашид ч тэдэнтэй найрсаг харилцаатай хэвээр байх бодолтой байна гэдгээ Травик ч бас хэлсэн байна. Гэвч энэ салалт нь дуучин бүсгүйн аль байдгийг нь алдуулсан бололтой. Тэр биеэ анхаарахаа ч больжээ.
Хувийн стилистүүд нь зөвлөдөг хэдий ч, Бритни Спирсийн хувцаслалт өөрийнх нь шүтэн бишрэгчид болон гэрэл зурагчдын аль алиныг нь гайхашруулах нь цөөнгүй байна. Ялангуяа сүүлийн үед бүр ч ингэх болжээ. Тухайлбал, хөхний даруулгагүй, гэрэлтсэн даашинз нь саяхан эзнийгээ ч ичээгээд авсан байна. Хооллохоор гарсан нь залуухан бүсгүй өглөө эрт орноосоо босч байгаа бяцхан охинтой адилхан болжээ. Унтлаганы хувцсыг илт санагдуулсан даашинз нь яаж ч бодлоо гэсэн санаанд багтахгүй байна.
Эвгүй хувцас сонгосноо дуучин өөрөө ч тун удалгүй ойлгожээ. Хэрвээ дуучин гоёлтой нь огтхон ч тохироогүй, буруу хувцасласныг нь л харуулж өгсөн даашинзынхаа хамт хүрэн өнгийн богино түрийтэй гутал өмсөөгүй бол, аймаар юм болохгүй байх байсан хэрэг. Британийн “Дейли мэйл” сонинд үүнийг дурдахаа мартаагүй байна.
31 настай Бритни өөрийн алдааг түргэн ойлгоод, бие хамгаалагчийнхаа хамт машинаас гарахдаа, шүтэн бишрэгч нарынхаа хажуугаар хурдхан шиг өнгөрөхийг боджээ. Ингэхдээ тэр гэрэлтэн харагдаж байгаа хөхнийхөө товчийг халхлан, саарал өнгийн ороолтыг цээжиндээ байнга нааж явахад хүрсэн байна.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов