БЕЙОНСЕ ТӨРСНИЙХӨӨ ДАРАА АНХ УДАА ЗУРГАА ТАТУУЛСАН БАЙНА

Admin
Өчигдөр 12 цаг 29 минут

Дуучин сэтгүүлийн хавтсанд зориулж зургаа авахуулжээ

 

Бейонсе 2012 оны нэгдүгээр сард өөрийн нөхөр, рэппер Jay-Z-гээс Блю Айви охиноо төрүүлсэн билээ. Төрснийхөө дараа хэсэг хугацаанд Бейонсе олны өмнө үзэгдэхгүй байхыг бодож, харин эвгүй хувцас хунартай явж байхдаа папараци нартай байсхийгээд л тааралддаг байж. Гэвч залуу ээж сая л нэг хуучин хэвэндээ орж, GQ сэтгүүлийн хуудаснаа гарснаар бие галбираа гайхуулсан байна.

 

Зургаас харахад, Бейонсе үнэхээр сайхан харагдаж, GQ сэтгүүлийн хавтсанд нэлээд илэн далангүй гарчээ. Дуучин маань эрчүүдийн сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарыг чимэх бөгөөд түрүүнд нь энэ сэтгүүл түүнийг зууны хамгийн дур булаам бүсгүйгээр тодруулсан юм.

Сэтгүүлийн шинэ дугаарын хавтсан Бейонсе задгай маягийн хувцас, ирвэсийн өнгөтэй жижигхэн дотоожтой гарах ажээ. Бусад олон гялгар хавтастай сэтгүүлийн нэг адил GQ сэтгүүлийн зургийг компьютерын аргаар засч янзалдаг хэдий ч, дуучин үнэхээрийн сайхан харагдаж байна гэж LA Times сонины сэтгүүлчид тэмдэглэжээ.

 

Нэгдүгээр сарын 21-нд дуучин маань ерөнхийлөгч Обамагийн тангараг өргөх ёслол дээр дуулах бөгөөд ерөнхийлөгч энэ өдөр чухамхүү түүний дуулахыг сонсож, харахыг хүсч байгаа ажээ. Харин хоёрдугаар сарын 3-нд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэгчийн шагнуулах “Супер Боул” цом гардуулахад зориулсан концерт дээр дуулна.