Од хос Карибын тэнгисийн нэг аралд хуримлажээ
Жоли-Пит хоёр яалт үгүй хуримласан тухай мэдээ өрнөдийн шар хэвлэлийнхнийг чухамдаа гайхашруулсан байна. Ингэхдээ “оны энэ хамгийн том үйл явдал” нууцхан болж, сэтгүүлчдээс хэнийг ч уриагүй ажээ! Ингэх нь ч гэж хэн ч төсөөлж байгаагүй байна.
Элдэв цуу ярианаас үзвэл, Анжелина Жоли, Брэд Питт хоёр албан ёсоор эхнэр, нөхөр болсон ч, үүнийгээ партизаны маягаар хийжээ. Од хос Карибын тэнгисийн нэг аралд яг Зул сарын баяраар нууцхан ёслол хийсэн байна. Энд дэлхийд нэртэй дизайнч Донна Караны тансаг харш байдаг бөгөөд тэрээр хоёр жүжигчнийг баярын амралтын үеэр хүрч ирэхийг найрсгаар урьжээ. Энэ сайхан үйл явдал католиг шашны Зул сарын баяраар Теркс, Кайкос аралд болжээ гэж Британийн “Телеграф” сонинд бичсэн байна. Сонины газар ийм мэдээг хаанаас олж авсанаа огт дурдаагүй байна. Амрахаасаа өмнө Холливудын жүжигчид мөн аяллаар явсан зургаан хүүхдээ харуулах гэж 12 асрагчийг хөлсөлжээ. Хүүхэд бүрийг хоёр асрагч хардаг байна. Хүүхдүүдээс нь гадна, Брэд Питтийн ээж, түүнчилэн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү гэр бүлийнхнийхээ хамт явжээ.
Жоли, Питт хоёр бүр 7 жил хамт амьдарч байгаа юм. Тэд сүй тавих гэж байгаа нь 2012 оны дөрөвдүгээр сард тодорхой болжээ.
- Гэрлэлтээ бүртгүүлэх цаг боллоо. Энэ нь тун удахгүй болно гэдгийг би мэдэрч байна гэж Брэд Питт арваннэгдүгээр сард хэлсэн юм.
Хосын хурим удахгүй Францад болох ёстой гэсэн мэдээ дараа нь хэвлэлд нэг бус удаа гарсан юм. Гэвч энэ удаа ямар ч байсан тэр мэдээ худал болж таарав.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов