Дуучин Бритни Спирс сүйт залуу Жэсон Травикээс салжээ. Бритни өөрийн менежерээр ажиллаж байсан Жэсонтой 2010 оноос хайр сэтгэлийн холбоотой болж, өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан билээ. Харин үүнээс жил гаруйн дараа тэд хоёр тийш болж, найзууд хэвээр үлдэхээр харилцан ойлголцож, шийдсэн хэмээн Бритни өөрөө мэдэгджээ. Тэрээр Жэсон хэзээд түүний хүндэтгэлийг хүлээсэн, сайн найз хэвээр үлдэнэ гэсэн бол Жэсон Травик ч мөн адил “Би түүнд, түүний хөвгүүдэд ойр дотно хэвээрээ байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ хэвлэлүүдээр тарсан мэдээллээр бол Бритни сүйгээ цуцлаад зогсохгүй Жэсонтой ажил хэргийн харилцаагаа ч тасалж байгаа бололтой. Бритни өөрийн менежментийн баг, ирээдүйн төлөвлөгөөгөө нэлээд өөрчилж, Жэсоны менежерээр ажиллуулахаа больжээ. Тэрээр бас “X Factor” шоуны шүүгчээр ажиллах гэрээнээсээ татгалзсан байна. Бритни шүүгчийн ажлаа орхисон шалтгаанаа шинэ цомог гаргахаар студийн ажилд орсонтой холбон тайлбарлаж байна. Харин TMZ цахим хуудасны мэдээлснээр бол Бритни Лас Вегасын Цезарь ордонд бүтэн жилийн турш тоглолтоо хийх гэрээг ихээхэн сонирхож байгаа гэсэн мэдээлэл байна. Селин Дион, Шер зэрэг алдартай одод энэ ордонд долоо хоногт нэг удаа гэсэн давтамжтайгаар бүтэн жил тоглолтоо хийх 60-100 сая ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Бритнид ч бас ийм санал ирээд байгаа бөгөөд дуучин өөрөө ч, менжерүүд нь ч энэ саналыг дэмжиж байгаа гэнэ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ