Хос Мексикт очиж эвлэрэхээр төлөвлөж байсан ч бүтээгүй байна.
Жастин, Селена хоёр эвлэрэх нь хэмээн авъяаслаг хосыг шүтэн бишрэгч нар баярлаж байсан ч, дахиад л дуулиант хэрэг манджээ. Энэ удаа тэд нэгмөсөн хоёр тийш болсон бололтой. Зүрхнийхээ гүнд Биберийг хайрласаар байгаа гэж Гомес ярьдаг ч, одоо найз охин нь байхаа больж байна. Түрүүнд нь тэднийг холбож байсан хайр сэтгэлийн илч унтарсан бөгөөд энэ нь юуны өмнө дуучин маань өөрсдийнхөө харилцаанд хайхрамжгүй ханддаг болсон шалтгаанаар ингэжээ.
Сүүлийн нэг жилд залуу оддын харилцаа асуудалтай болсон нь харагдсан юм. Тэд үе үе муудалцаж, дараа нь тас тэврэлдэн эвлэрдэг байж. Зул сарын баяраар Селена, Жастин хоёр дахиад л эвлэрэхээр Мексик рүү явсан байна. Гэвч хосын хүрээллийнхний хэлж байгаагаар, тэд байнга муудалцаж, хөгийн муухайгаар хэрэлдсэн бөгөөд эцсийн бүлэгт хагарсан аягыг эвлүүлж наах нь цаг алдахын нэмэр гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хоёр тийш болсон талаар Селена юу гэж боддог нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд бүсгүй элдвийн тайлбар хийх дургүй байна. Харин Жастин санаа зовсон шинжгүй байж, чөлөөтэй болсноо баярлан тэмдэглэж байгаа бололтой. Нэгдүгээр сарын 2-нд түүний зургийг Лос-Анжелес хотын “Newport Beach” зочид буудалд өөрийн сайн найз Лил Твистийн хамт байхад нь авчээ. Зөндөө олон лонх болон хэн болох нь үл мэдэгдэх шаргал үстэй охин зурагт гарсан байна. Энэ бүсгүй шөнийг одын өрөөнд өнгөрүүлсэн болов уу хэмээн ТМZ сонинд бичжээ. Канадын поп-R&B-дуучин маань Селенагийн орны бүсгүйг ингэж амархан олсонд тэд санаа зовохгүй байгаа бололтой. Харин шүтэн бишрэгчдийг нь марихуан хэрэглэдэг гэсэн үг яриа дургүй их хүргэж байгаа ажээ.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов