Хөгжмийн ертөнцийн чинээлэг хос Жей Зи, Бейонсе нар бяцхан охиндоо 80 мянган ам.долларын үнэтэй тансаг гэгч нь барби хүүхэлдэй бэлэглэжээ. Алтаар чимэглэсэн дүүжин даажин, яг л жинхэнэ мэт гал тогооны тавилга, ком, нэг сая ам.долларын үнэтэй тоглоомон сувилагч гээд хэт тансаг, хэт чамин тоглоомын цуглуулгатай бяцхан охины нэг насны төрсөн өдрийн бэлэг нь дээрх барби гэнэ.
Блю Айви охины төрсөн өдөр энэ сарын 7-нд тохиосон юм. 80 мянган ам.долларын үнэтэй барби хүүхэлдэй нь 160 ширхэг эрдэнийн чулуун чимэглэл бүхий цагаан алтан зүүлттэй аж.
Үнэтэй барбигаар ч зогсохгүй, нэг настай бяцхан охины төрсөн өдрийн баярын бялуу нь 97 мянган ам.долларын үнэтэй, зөвхөн чимэглэл нь 2500 ам.доллараар үнэлэгдэх дэндүү гэмээр чамин бялуу байсан гэнэ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо