Дуучдын гайхалтай шивээс


Энгийн нэгэн зурааснаас арьсан дээрх урлаг болтлоо хөгжиж чадсан зүйл бол мэдээж “Шивээс” юм. Биен дээрх шивээсээрээ өрсөлдөх болсон холливудын оддын гангарааны шивээсийг танд хүргэж байна.





One Direction хамтлагийн гишүүн Harry Styles болон түүний найз охин Tailor Swift –тэйгээ хамт шивээс хийлгэсэн байна. Harry Styles энэхүү шивээсээ Swift-ийн "I Knew You Were Trouble" хэмээх дууны клипээс санаа аван хийсэн юм байна. Үүгээрээ тэрээр Tailor Swift –д ямар их хайртайгаа харуулж байгаа хэрэг юм хэмээн тайлбарласан байна.
Demi Lovato-ийн энэхүү шивээсийг Kat Von D хэмээх бүсгүй урласан бөгөөд Demi Lovato өөрийн "Faith” хэмээн шивээсэн дээрээ нисэж буй шувууны дүрсийг нэмэн хийлгэсэн байна. Энэ шивээс нь ямагт “дээшээ” гэсэн утгатай.
 
Lady Gaga-гийн шивээс нь түүний стиль, имижийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйлийнх нь нэг юм. Залуу дуучин маань өөрийнхөө амьдралын чухал мөчүүдийг өөрийн биедээ шивээс болгон хадгалж үлдээдэг гэнэ. Тэр анх 2003 онд буюу 17 настайдаа олны анхаарлыг татсан нэлээд том шивээсийг ташаан дээрээ шивүүлсэн. Энэ нь дэлгэрч буй гурван сарнай бөгөөд өсөн дэвжихийг нь билэгдсэн утгатай ажээ. 
Дараа нь бугуйны дотор талд эв нэгдлийг билэгдсэн “Peace” шивүүлсэн байна. Энэ нь дуучин маань эв нэгдлийг эрхэмлэгч John Lennon-ийг шүтэн биширдэгтэй нь холбоотой ажээ. 
Lada Gaga зүүн далан дээрээ Японы алдарт зурагчин ARAKI-д зориулан Хавай нутгийн цэцгэн дээр “I Love Tokyo” гэсэн үгийн хамт шивүүлжээ. 
Зүүн гарын булчин дээрх шивээс нь Германы алдарт зохиолч Rainer Maria Rilke-ийн ишлэл үг бөгөөд тэрхүү шивээсээ Японы Осока хотноо хийлгэжээ.
T-Pain "You don”t have to like me" хэмээх шивээс хийлгэсэн ба үүгээрээ social media-д хайртайгаа илэрхийлж байгаа юм байна. 
Miley Cyrus нь ядам, чигчий хуруунууддаа энгийн нэгэн шивээс хийлгэсэн байдаг. 

 
Өсвөр насны охидын шүтээн Justin Bieber сүүлийн үед шивээсээр гангарах дуртай болоод байгаа юм байна. Тэрээр нийт найман шивээстэй бөгөөд түүнийгээ нуудаггүй гэнэ. Хамгийн сүүлд аавтайгаа хамт адилхан шивээс хийлгэсэн юм байна.
Gucci Mane бол хамгийн өвөрмөц шивээсний эзэн. Тэрээр нүүрэн дээрээ ice cream-ний шивээстэй. 
 
 Chris Brown-ны энэ шивээсийг Rihanna –ийн царайтай төстэй хэмээн ярцгаадаг.
 

Nicki Minaj зүүн гарынхаа булчин дээр "God is always with me" буюу “Бурхан надтай хэзээд цуг байдаг” гэсэн утгатай үгийг хятад ханзаар шивсэн байдаг байна.
Keith Urban зүүн гарынхаа бугуйн дээр шувууны шивээстэй ажээ.
 
Lloyd Banks нуруун дээрээ New York-ийн халдлага болсон газрыг дүрслэн хийлгэсэн ба үүнийгээ “Муудсан алим” хэмээн нэрлэсэн байна.
Motley Crue-ийн Tommy Leehas шивээсээ их тэвчээр гарган хийлгэсэн байна.
Diddy баруун гарынхаа булчин дээр "Bad Boy." Гэсэн шивээстэй аж.
 
Kreayshawn хуруунууд дээрээ Sailor Moon, Daisy Duck гэсэн хүүхэлдэйн баатрын шивээстэй. 
Дуучин Rihanna-ийн шивээснүүд
 

Эх сурвалж www.caak.mn