Өнгөрсөн аравдугаар сард ээж болсон дуучин Адель анх удаа хүүгийнхээ хамт хилийн дээс алхжээ. Дуучин бүсгүй маргааш Лос-Анжелес хотноо болох “Алтан бөмбөрцөг” наадамд оролцохоор өчигдөр АНУ-ыг зорьжээ. Тус наадамд тэрбээр нууц тагнуулч 007-гийн шинэ цуврал “Skyfall” киноны дууг дуулах аж.
Адель нисэх онгоцны буудал руу явахдаа гурван сартай нялх үрээ олны нүднээс харамлан, энгэртээ тас тэвэрч, толгойг нь цагаан даавуугаар халхлан нуусан байжээ. Харин Адель хар нүдний шил зүүж, доошоо тонгойн нүүрээ нууж, бие хамгаалагчдаар хүрээлүүлсээр машиндаа суун явж одсон байна. Тэрбээр өдийг хүртэл хүүгийнхээ нэрийг олон нийтэд зарлаагүй, хүүгээ харуулахыг ч хүсэхгүй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, түүний дуулсан “Skyfall” дуу “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг саундтрек номинацид нэр дэвшээд байгаа юм.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ