ЖАНЕТ ЖЕКСОН 9 НАСААР ДҮҮ ТЭРБУМТАНТАЙ...


Хос хуримаа энэ хавар хийх гэнэ.

46 настай Майкл Жексоны дүү бүсгүй аз жаргалд умбан байна: Жанет Жексон Катарын тэрбумтан Виссам Аль Манатай сүй тавьжээ. Энэ хоёр 2010 оноос уулзаж учирдаг байсан бөгөөд одоо л нэг нэг гэртээ орохоор шийдсэн бололтой. Бизнесч эр дуучин бүсгүйд “аймаар том маргад эрдэнэтэй бөгж бэлэглэсэн” бөгөөд нөгөөх түүнийгээ “хаячихвий гэж үргэлж санаа зовдог” болжээ.

Хурим энэ хавар Катарт болох сурагтай. Энэ дэлхийн бүх үнсгэлжин охид “ингэж л амьдрахсан” гэж атаархсандаа санаа алдах л хэрэг болж. Одын зүрхийг соронзон мэт татсан эр маш баян бөгөөд өөрөөс нь 9 дүү гэнэ. US Weekly мэдээлж байгаагаар Жанет хүүхэдтэй болохыг машид хүсч байгаа бөгөөд нас үсний байдал, өөр бусад шалтгаанаар ингэж боломжгүй болбол залуу хос хүүхэд өргөж авахаар зэхэж байгаа ажээ.

Үүнээс өмнө Жанет Жексон хоёр ч удаа удаа нөхөрт гарч байсан бөгөөд түүний түрүүчийн нөхрүүд нь 18 настай байхад нь суусан багын найз R&B хамтлагийн гоцлол дуучин Жеймс ДеБарж, бүжигчин, дуу зохиогч Рене Элизондо нар байсан билээ. Энэ гэрлэлт долоон жилийн нүүр үзээд хоёр тийш болсон. Үүний дараагаар Жексон найман жилийн турш хөгжмийн продюсер Жермен Дьюпритэй уулзалдаж байсан хэдий ч түүнтйэ суугаагүй юм.