Жүжигчин бүсгүй гурав дахиа гэрлэж байгаа нь энэ. Холливудын дива Кейт Уинслет бизнесмен Ричард Брэнсоны үеэл Нед Рокнролл (жинхэнэ нэр нь Эйбл Смит) хоёр бүр 2011 оноос учир ургуулсан гэлцдэг. Жүжигчин өөрийн хайр сэтгэлийн баатрыг 2012 оны 1-р сард албан ёсоор олонд танилцуулсан юм. Ярилцлага өгөхдөө тэрээр хэдий хоёр ч удаа салж нийлж үзсэн ч гэр бүлийн талаархи бодлоо орхиогүй гэж нэг бус удаа ярьсан байдаг. Ингээд тэр нь биелж дурлалт хос албан ёсоор гэрлэлтээ батлуулахаар шийдсэн байна.
Английн жүжигчин Кейт Уинслет өөрийн найз залуу “Virgin” корпорацийн ажилтан Нед Рокнроллын авааль эхнэр болжээ. Гэрлэх ёслол нууцлаг байдалд болсон гэж The Huffington Post мэдээлжээ.
Хурим бүр 12-р сард Нью-Йоркод болж өнгөрсөн боловч түүний тухай дөнгөж одоо л ил болж байгаа аж. Ёслол дээр залуу хосын хамгийн ойр дотны найз нар, Уинслетийн өмнөх гэрлэлтүүдээс гарсан хүүхдүүд оролцжээ.
Дашрамд хэлэхэд хуримын хөтлөгчөөр жүжигчин бүсгүйн эртний анд “Титаник”-т хамтран тоглосон Леонардо Ди Каприо ажиллажээ.
37 настай Кейт Уинслетийн хувьд энэ бол гурав дахь гэрлэлт болно. Одооны энэ нөхөр нь өөрөөс нь гурван насаар дүү гэнэ. Анх удаа найруулагч Жим Триплтонтой сууж гурван жил амьдрахдаа түүнээс нэг охин төрүүлсэн. Хоёр дахь нөхөр нь найруулагч Мендес байсан бөгөөд түүний ч нэг хүүхдийг гаргасан билээ. Мендестой суухдаа одооных шигээ мөн л ойр дотны найз нарын хүрээнд хуримлаж байсан юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо