Английн супер модель Наоми Кэмпбелл энэ жил 42 хүрч байгаа. Тэрээр саяхан нилээд шаггүй гэмтээд авсан бололтой. Хэдхэн хоногийн өмнө “Хар ирвэс” хочит загвар өмсөгчтэй Нью-Йоркод таарахад бүх зүйл “оk” байсан гэнэ.
Бэртэл гэмтэл авсан хэдий ч Наоми Кэмпбеллийн сэтгэл санаа их өөдрөг харагдаж байсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичсэн байна.
Twitter-т ямар нэг золгүй явдал болсон тухай дурссан зүйл алга. Гэхдээ баримт баримтаараа л үлдэнэ. Сүлжээнд одын хөлөө гэмтээсэн байдалтай зургууд тавигджээ.
Сануулахад бүр есдүгээр сард Наоми Кэмпбеллд үргэлж үнэнч байсан Оросын олигарх Владислав Дорониныг өөр хүүхэнтэй жиг ургуулсан ажиг сэжиг анх гарч ирсэн билээ. Оросын саятан эрийг Кэмпбеллийн дотны найз топ модель Кейт Мосстой байхад нь папарацци нар зургийг нь дарсан байдаг. Хос эрэг орчим, олигарх эрийн тансаг усан онгоцны дэргэд уулзсан юм. Владислав Дорониныг хараад Кейт түүний хүзүүдэн авч тачаангуйгаар үнссэн билээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ