2009, 2010 оны Universe best songs нэвтрүүлэгт Дорнод нутгаас оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх хүүг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Эгээ л шүдний ооны рекламанд тоглож байгаа мэт ам дүүрэн яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэдэг нь бараг л түүний имиж болоод байгаа. П.Баярцэнгэл КУДС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд саяхан мэргэжлийнхээ дагуу “Найрын ширээний ууц” жүжигт тогложээ. Тэрээр ахтайгаа усны дусал мэт адилхан бөгөөд манай зурагчны дуранд ийнхүү өртжээ.Түүний ахыг П.Отгонцэнгэл гэдэг. “Дашка” студид тонмэйстрээр ажиллаж томоохон хамтлаг дуучдын хөгжмийн найруулга хийдэг гэнэ лээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо