УИХ-гишүүн О.Содбилэг хэзээ мөдгүй төрөх дөхсөн эхнэрээ “Алтан сарнай”-д дагуулан ирлээ


Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул  амаржих өдөдрөө хүлээн суугаа билээ.Гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй хатагтай энэ удаа гоёмсог ,гялалзсан материалтай даашинзаар гоёжээ. Олон сайхан бүсгүйчүүд дундаас аргагүй үзэсгэлэнтэй харагдаж байсныг нуух юун.