“Лаки мэнт” Наранханд азтан болов


“Лаки мэнт” шүдний оогоор олонд танигдсан жүжигчин Наранханд эрлийзжүү гэмээр өвөрмөц төрхтэй нэгэн. Нэгэн үе “Морьтхангай” группын ерөнхийлөгч Ц.Эрдэнэтэй дэр нэгтгэсэн боловч удалгүй өрх тусгааралсан. Түүнээс хойш түүнийг багагүй хов жив дагасны нэг нь гадаадын нэлээд бийлэгжүү эртэй болзох болсон тухай яриа юм. "Дурлалын золиос", "Их төрийн голомт” баримтат уран сайхны кино, “Надтай гэрлээч” зэрэг кино, 30 гаруй реклам, клипэнд тоглосон Наранханд өчигдөр улс төрийн томооохон зүтгэлтнүүдтэй шинэ жил тэмдэгллэсэн юм. Энэхүү шинэ жилийн үеэр хэд, хэдэн азтан тодруулсан бөгөөд тэдгээр азтангуудын нэгээр Наранханд тодорлоо.