Монголын радио, телевизийн академи, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Мэдээллийн сайтуудын ассоциаци хамтран "Болор үзэг" хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан, цэнгүүнийг өчигдөр зохион байгуулж монголын чадварлаг сэтгүүлчид нэгэн дор цугларлаа. Тус арга хэмжээ хөлөг онгоцоор дэлхийг тойрон аялаж гайхамшигт үдшийг өнгөрөөсөн юм. Хөлөг онгоцны ахмад, МҮОНТ-ын захирал М.Наранбаатараар ахлуулсан Эрхэмсэг зочид, гал цогтой урлагийнхан, хүндэт сэтгүүчдийн суусан хөлөг онгоц үдшийн 18:30 минутаас Монгол улсын нийслэл Улаанбаатараас хөдөлж алдарт Францын Парис, үзэсгэлэнт Маями арал, хүйтний туйл Антрактид, эрх чөлөөний домог Ибиза, дэлхийн халуун бүс Иракаар саатаад Улаанбаатарт ирсэн юм. Аялалын буцах маршрутанд онгоцны ахмад солигдож М.Наранбаатар хүндэтэй ахмадын үүргээ Монголын сайтын ассициацын тэргүүн Б.Оюунгэрэлд шилжүүлэн өгсөн юм. Тэрбээр бүтэн жилийнхээ уран бүтээл, алдаа оноогоо дүгнэж байгаа зочидын тав тухтай басхүү баяр хөөртэй байх бүхий л нөхцлийг бүрдүүлж, чадварлаг ахмад байсан нь эрчүүдийн атаархлыг түрүүлж байлаа.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ