Америкийн нэрт жүжигчин Марсия Кросс нүүр амаа будалгүйгээр олны өмнө үзэгдсэн байна. Даваа гаригт папарацци нар түүнийг бэлтгэл сургуулилт хийгээд спортын заалнаас гарч ирэхэд зургийг нь татжээ.
Биеийн ачаалал түүнийг эрүүл хүний улаа бутарсан нүүртэй болгож, сэтгэл санаагий нь өргөж өгсөн байна.
Жүжигчний өөрийнх нь хэлснээр, тэр нүүрний будаг, энгэсгээ байнга угааж, нүүрэндээ нарны гэрлээс хамгаалдаг тос түрхдэг аж. Үүний дээр Марсия гоо сайхны мэс засал хийлгэх дургүй нэгэн. Ийм мэс заслын орон дээр гарч хэвтэхэд бэлэн ч, одоогоор байгаа байдлаа зүйл бүрээр хадгалахыг мэрийдэг гэж тэр хэлжээ.
“Олон хүн үс бууралтах юмуу нүдний доод хэсэг цэлхийдэг гэсэн утгаар л 50 насны тухай ярьдаг, гэхдээ энэ нь чиний амьдрах үе дуусч байгаа хэрэг хэмээн хэлэхээ олонхи нь мартчихдаг. Энэ нь хичнээн үнэ цэнтэй үе болохыг ойлгохыг хэлж байгаа юм. Тиймээс би одоо ээлжит цуврал кинонд тоглох гэхгүй байгаа хэрэг” гэж Кросс ярьж байна.
Жүжигчин болон түүний нөхөр Том Махоуни нар Эден, Саванна (5 настай) гэдэг хоёр ихэр хүүхэдтэй, тиймээс Марсия Кросс ажил гэхээсээ гэр бүлдээ илүү их цаг зав гаргахаар шийдсэн бололтой.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо