Дуучин Майкл Бубле эхнэрээсээ хэсэг хол байсны эцэст зул сарын өмнөхөн түүнийгээ угтан авлаа. Дуучны эхнэр, Аргентиний загвар өмсөгч Луйзана Лопилато төрөлх нутгаасаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Ванкувер руу нисэн ирж, нөхөртэйгөө хамт шинэ оноо угтахаар болжээ. Романтик сайхан дуунуудаараа сонсогчдыг уяраадаг М.Бубле эхнэрээ гоёсог цэцгийн баглаатай, бас ах дүүсийнхээ хамт тосон авчээ. Эхнэрээ, хадмуудаа угтан авч, баярын өдрүүд нь эхэлсэн дуучин саяхан зул сарын баярт зориулсан кино концертоо бичүүлээд байгаа юм.
Майкл Бубле түүний үзэсгэлэнт эхнэр Луйзана хоёр 2009 онд Буэнос-Айрес дэх тоглолтынх нь дараах үдэшлэг дээр танилцжээ. Тэр үед М.Бубле испаниар, Луйзана англиар ярьж чаддаггүй ч дуучин түүнд анхны харцаар дурлаж, “Чи миний эхнэр болно” хэмээн орчуулагчаар дамжуулан хэлж байсан гэдэг. Гэвч тэр үгийг төдийлэн ойшоогоогүй Луйзана хэдэн сарын дараа М.Бубле Аргентинд түүнтэй уулзахаар дахин ирэхэд нь итгэжээ. М.Бубле Луйзанад гэрлэх санал тавихдаа бүх гэр бүлийнхнийх нь өмнө бөгжөө гаргаж, надтай гэрлэх үү хэмээн асуусан гэдэг. Үүнийг эхлээд тоглоом гэж ойлгосон бүсгүй эргэн тойрноо харахад ээж нь, эгч нь, бүр аав нь хүртэл уйлж байсан учраас үнэн гэдэгт нь итгэж, өөрөө ч дагаж уйлан, гэрлэхийг зөвшөөрсөн түүхтэй гэнэ. 2011 онд хуримаа хийсэн хос хоёр завгүй ажлын улмаас үе үе тусдаа байх шаардлага гардаг ч удахгүй үр хүүхэдтэй болж, нэг дороо амьдарна хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа Луйзана ярьсан юм. 



Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо