Монголын мянга, мянган үрсэд мөнхийн хүүхдээрээ хоногшсон жүжигчин Туяаг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Монголын хошин урлагийн анхдагч Туяа нь олон тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, өдгөө ч гэсэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвисаар яваа уран бүтээлч. Урлаг хүнийг залуужуулдаг гэдэгчлэн жүжигчин Туяаг ажихнээ хөгширөх нь бүү хэл улам ч залуужаа юу гэлтэй харагддаг. Мөн он, оны хүүхэд багачуудтай адтай, бяцхан хүүхдийн дүрээр учран золгож явдагтай нь ч холбоотой болов уу.
Ийн Монголын хошин урлагт цаг наргүй зүтгэж ирсэн Туяатай саяхны нэг өдөр СТӨ-д жүжгийн бэлтгэлээ хийж байхад нь бид таарсан юм. Хамгийн сонирхолтой нь жүжигчин маань дэлхий даяар тархсан “Ганнам стайл” бүжигийг маш чадварлагаар дууриан бүжиглэж байсныг та бүхэнд толилуулъя. Мөн албан байгуулга хамт олны шинэ жил дээр очиж гангнам стайлаа хийж байгаа сурагтай байсан шүү.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо