ШЭРОН ОСБОРН ЖИНГЭЭ 10 ГАРУЙ КГ ХАЯЯЖЭЭ


Алдартай рокерын эхнэр Оззи Осборн гоо сайхны мэс засал хийлгэх, залуужуулах процедур хэрэглэдгээрээ цуутай нэгэн юм. Гэвч тэрээр нас ахихын хэрээр гадаад төрх байдлаа сайн сайхнаар байлгахын тулд зөвхөн сайн мэс засалч шаардлагатай төдийгүй, хоолны зөв дэг баримтлах хэрэгтэй гэдгийг ухаарах болжээ. 

 

“Би Аткинсын дэг барьснаар гурван сарын дотор жингээ 13 кг-аар гээсэн. Дахиад 3 кг-ыг хаямаар байна. Би тэгж чадна” хэмээн мисс Осборн сайрхан ярьжээ. Аткинсын дэг ер нь оддын дунд нэлээд өргөн дэлгэрчээ. Үүний гол зарчим нь нүүрс уснаас татгалзаж, уургийг илүүтэй хэрэглэх явдал юм. Хоолны энэ дэгийг баримталснаар биеийн жин үнэхээр түргэн буурдаг байна. Учир нь организм нүүрс усыг хүлээж авснаар урьд нь хуримталсан өөх тосыг задалдаг аж. Өөр нэг асуудал гэвэл тийм дэг тэр бүрий ашигтай байж чаддаггүй, тэр бүү хэл зарим үед эрүүл мэндэд хор учруулдаг гэнэ. 

 

Гэвч Шэрон Осборн энэ дэгийг урам зоригтой хэрэглэн, шинэ сайхан бие хаагаараа гайхуулсаар байгаа гэнэ. Одоо түүнд гоо сайхан харагдах явдал юу юунаас чухал байгаа ажээ. Учир нь өнгөрсөн онд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хоёр мээмээ авахуулсан юм. Тийм болохоор гоо сайхан гадаад төрх байдал нь Шэронд муу юм бодогдуулахгүй, өөдрөг сэтгэгдэлтэй байхад нь тус болдог ажээ. Одоо энэ дэгийг нөхөр, хүү хоёр нь хэрэглэх болсон гэнэ.