Филипп Киркоров, Наташа Королева нар зөвхөн телевизийн сувгийн эсрэг тэмцсэн Николай Басковыг дэмжээд зогссонгүй, телевизийн сувгаар эрээ цээргүй гүтгэхээс хамгаалах Оддын үйлдвэрчний эвлэлийн холбоог тэргүүлэх болжээ.
Николай Басков өөрийнхөө твиттерт телевизийн сувгийг бойкотлох болсноо зарлан мэдэгдсэний дараа түүнийг эх орны бизнес - цэнгүүний хамгийн алдартай төлөөлөгчид анх удаагаа даруй дэмжиж, санал нэг байгаагаа нэгэн дуугаар илэрхийлжээ. Тухайлбал, Ксения Собчак, Тина Канделаки, Наташа Королева, Филипп Киркоров, Тимати хийгээд бусад олон алдартан түүний энэ санаачилгыг дэмжихэд бэлэн байгаа төдийгүй, тодорхой сувгаар эрээ цээргүй худал гүтгэхийг эсэргүүцэх тэмцлийн давлагаанд зүйл бүрээр туслах болно гэдгээ уламжилсан байна. Учир нь тийм гүжир гүтгэлгийг санаатай юмуу, санаандгүй хийх явдал хэмээс хэтэрч байна гэж тэд үзэж байгаа ажээ.
Тухайн үед бизнес-цэнгүүний алдартнууд телевизийн сувгийн төлөөлөгчдийн талаар чимээ шуугиан дэгдээхгүй байх хэм хэмжээг баримтлан, зураг авалтад оролцохгүй байгаа бөгөөд тэр талаараа тайлбар хийгээгүй байгаа аж.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ