Энэ жил Леди Гага Талархалын өдрийг Перу улсад түрээсэлсэн байшиндаа тэмдэглэхээр шийдэж, гэр бүлийн бүх хүнээ зориуд авч очсон байна. Харин шүтэн бишрэгчид нь гэнэт дайран орж ирснийг Гага урьдчилан тааж чадаагүй байна. Шөнө нүцгэн тэр шалихгүй юм идэхээр хөргөгч рүүгээ очихдоо, нэлээд хэдэн арван шүтэн бишрэгч гараашид нь нуугдаж байгааг хяналтын камерын дэлгэцээр харжээ. Дуучин өөрийнхөө харсан зүйлийг Твиттерт тэр даруй бичээд, шүтэн бишрэгчдийн 30 сая хүнтэй арми халдан довтолсон тухай мэдээлсэн байна.
“Талархлын өдөр болсон явдал: Гал тогооны өрөөнд үлдсэн хоолоо идэхээр ороход (нүцгэн) миний гараашид 35 мангас байгааг камераар хараад гайхсан” гэж од бичжээ. Од энэ халдлагаас огтхон ч эмээгээгүй бөгөөд шүтэн бишрэгчдийгээ хооллох гэсэн боловч гарч чадаагүй байна. Дуучин бас нэг өөр зүйлээр гайхашрал төрүүлсэн бөгөөд тэр өөрийн гадна төрхийг дахин өөрчилж, хүрэн өнгийн үсээ сонин хэлбэртэй хурц цайвар үс болгожээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана