Саяхан японы нийслэл Токио хотноо “Их дуулга”- ын тэмцээнээс Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Монголын 10 тамирчин оролцсон юм. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд “С” хэсэгт сугалаа татсан. Түүний жинд нийт 26 жүдоч өрсөлдсөн байна. Х.Цагаанбаатар ийнхүү Токиогийн “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа хүртэж, Монголын жүдочдын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмсэн. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэгүүд оролцдог бөгөөд энэхүү тэмцээнээс медал хүртэнэ гэдэг бахархам амжилт.
Жудо бөхийн өлгий нутагаас дараалан медаль хүртсэн Цагаанбаатар олимпод одгүй ч дэлхийд данслагдаж, Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан нэгэн.Хэдэн өдрийн өмнө гавьяат тамирчин маань Өргөө кино театарт болсон кино нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байсан нь манай зурагчны дуранд өртсөн юм. Дашрамд дуулгахад эхнэр Гүндэгмаагаас салсан гэх цуу тархсан байгаа ч яг баттай үгүй нь тодорхойгүй байгаа. Гавьяат хосуудыг битгий л салаасай даа гэж харамсаж буй хүмүүс ч цөөнгүй байгаа аж.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ