ЖЕННИФЕР ЭНИСТОНЫ АНХНЫ НАЙЗ ЗАЛУУГИЙН ДУРСАМЖ…


Жаахан бандитай үерхэж, дараа нь тэр чамайг хаяж, сүүлд нь чамайг од болоход хуучин хайр дурлалынхаа тухай хэвлэлийнхэнд дурсан ярих явдал нэр цуутай хүмүүсийн амьдралд байнга гардаг байна. Женнифер Энистонд ч тийм залуу байсан бөгөөд би түүний анхны найз залуу байсан хэмээн тэр ярьсан ажээ. Адонис Цилимпарис, Женнифер нар хоёулаа 12-13 настай байхдаа ойр дотно үерхэж байжээ. Бидэнд нэг их сүрхий явдал тохиолдож байгаагүй, харин мэдээжээр үнсэлцэж байсан гэж эрэгтэй ярьж байна.

 

Адонис тэрхүү дурлалынхаа нотолгоо болгон гэгээн Валентины өдрөөр өөрт нь ирсэн ил захидлыг ч хадгалж үлджээ. “Эрхэм Адонис. Хайр дурлал, нөхөрлөл мөнхөд. Женнифер А.,-“ гэж ирээдүйн жүжигчин бүсгүй найз залуудаа бичиж байжээ. “Тэр маш илэн далангүй, маш хөөрхөн. Бас маш их дурламтгай, сайхан сэтгэлтэй охин байж билээ. Жинхэнэ алиалагч, маш хөөрхөн, тэгээд ч бүхэнд таалагддаг байсан” гэж Цилимпарис ярьж байна. Адонисын хэлснээр, хичээлийн завсарлагаанаар тэд шатаар гүйлдэж, шатан доогуур нуугдаж, зүгээр л үнсэлцэхээс хэтэрдэггүй байжээ.

 

Би үнсэх гэдэг ч, тэр зөвшөөрдөггүй байсан” гэж эрэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Одоо тэр хэн нь хэнийгээ хаясныг санахгүй байгаа ч, чухамхүү Адонис найз охиноо орхисон гэж тэдний сургуулийн найз хэлдэг байна. Тавин насны босго алхсан үед эргэн дурсаж, бас харамсах зүйл байж л таараа, юу гэвэл одоо Энистон хамгийн нэртэй, их орлоготой жүжигчдийн нэг бөгөөд түүний зүрх сэтгэлийг сайхан эрчүүд байнга эзэмдэж байсан билээ. Энэ жил Женнифер одоогийн найз залуу Жастин Терутэй сүй тавьсан юм.