ИРИНА ШЕЙК ХУВИЙН ЗУРГУУДАА ҮЗҮҮЛЭВ


Загвар өмсөгч Ирина Шейкийн ажил төрөл их мөнгө, тансаг сайхан амьдралтай холбоотой ч, ийм аж төрөх ёс түүнийг огтхон ч эвдээгүй юм. Тэр тав тухыг эрхэмлэдэг, төрөл төрөгсддөө хайртай гэрсэг нэгэн бүсгүй хэвээр байгаа билээ. 

 

Ирагийн аав эрт нас барж, ээж нь Ира, түүний эгч хоёрыг ганцаараа өсгөжээ. Шейк ээжтэйгээ байнга уулзаж, тосгон руу эмээ дээрээ очих дуртай гэнэ.