Бидний сайн мэдэх Take me to you heart, That`s why , Sleeping child зэрэг дуугаараа Монголчуудын танил болсон “Micheal learns to rock” хамтлаг өнөөдөр олон улсын “Чингис хаан” нисэх буудалд 15.30 минутад газардлаа. Тус хамтлагийнхан “Blue sky” tower-т буудаллах бөгөөд маргааш буюу энэ сарын 7, 8-нд UB Palace-т тоглолтоо хийх гэж байна. Тэд энэ онд Азид аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд “Evento” компани Монголын үзэгчидтэй тэднийг уулзуулахаар болзоо тогтоосон нь энэ аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо, амьд хөгжим, гэрэлтүүлгийг “Total music” хариуцан ажиллаж байгаа юм байна. Тоглолтын тасалбар суудал зэрэглэлээсээ хамаарч 40, 60, 80 мянгын үнээр “Hi-Fi” сиди шопын салбарууд болон, Evento.mn сайтаар цахим карт хэлбэрээр худалдаалагдаж байна. Онлайн захиалгаар тасалбараа авч чадаагүй хүмүүс “Монголын залуучуудын холбоо”-оос авч болохыг дуулгая.
Дашрамд дуулгахад тус хамтлагийнхан Чингис хаан нисэх буудалд бараг зуныхаа хувцастай бууж, тачигнаж буй жаварыг түр ч атугай үргээсэн юм.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ