Дуучин Лэйди Гага попын хаан Майкл Жексоны тоглолтын хувцас хэрэглэлийн дуудлага худалдаанд оролцож 55 зүйл худалдан авчээ. Жулиений дуудлага худалдааны газраас зохион байгуулсан энэ удаагийн худалдаанд алдарт дуучны амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан олон арван зүйлийг үнэ хаялцуулснаас болор шигтгээтэй алдарт бээлий нь нэг тус бүр 100 мянган ам.доллараар зарагджээ. Харин М.Жексоны “Bad” цомгийн аялан тоглолтын үеэр өмсч байсан бас л алдартай шар хүрэм 240 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.

Нийтдээ дуудлагаар худалдаалсан хувцас хэрэглэлүүд таван сая ам.долларын үнэ хүрсэн гэнэ. Энэхүү мөнгөний зарим хэсгийг сайн үйлсэд хандивласан байна.

Харин М.Жексоны эд зүйлсээс цөөнгүйг нь худалдан авсан Лэйди Гагагийн тухайд шүтэн биширч явсан уран бүтээлчийнхээ хувцсыг нандигнан хадгалана хэмээн мэдэгджээ. Тэрээр одоогоор Өмнөд Африкт тоглолтоор явж байгаа аж.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана