ЛЕДИ ГАГА ШИНЭ ШИВЭЭС ХИЙЛГЭСЭН БАЙНА


Леди Гага сүүлийн саруудад биедээ олон ч шивээс хийлгэж байна. Ээлжит цомогтоо зориулж өнгөрсөн зун тэр гар дээрээ шивээс хийлгэсний дараа жүжигчний сүвээн дээрх зангуу, дагзан дээрх сахиусан тэнгэрийн зэрэгцээ дахин бас нэг шивээс бий болжээ. 

 

Энэ удаа од хүзүүн дээрээ шивээс хийлгэхээр шийдсэн байна. RiO гэсэн бичээс нь шивээс хийлгэсэн Рио-де-Жанейро ХОТ гэдгийг хэлж байгаа болов уу. Ингэснээр Гага энэ удаа бразилийн шүтэн бишрэгч нартаа бас нэг бэлэг барихаар шийджээ.

 

Дуучин дэлхийн шүтэн бишрэгч нартаа зориулан “Little Monsters” буюу “Бяцхан мангасууд” гэсэн бичээсийг хоёр жилийн өмнө гар дээрээ шивүүлсэн бөгөөд тэр шүтэн бишрэгч нарыгаа ингэж нэрлэдэг байна.