Попын хатан хаан Мадонна цаг үеэсээ хоцордоггүй, харин ч загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхдаг нэгэн гэдгээ дахин батлан харуулав. Тэрээр саяхан сүүлийн үед ихээхэн нэрд гараад байгаа Солонгосын рэппер PSY-тай хоршин дуулж, түүний хит болсон “Gangnam Style” дууны аянд бүжсэн байна. Энэ тоглолт Нью-Йорк хотын Madison Square Garden их танхимд болжээ. Дуучин бүсгүй тайзан дээр гараад үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг бэлдсэнээ зарлаад өөрийн “Music” нэртэй дууг “Gangnam Style”-ийн хэв маягт оруулан дуулж эхлэв. Төдөлгүй тайзан дээр PSY гарч иржээ. Мадонна болон түүний бүжигчид доргио дууны аянд гайхалтай бүжсэн бөгөөд үзэгчид тэднийг уухайлан дэмжиж байлаа.
Дуучин бүсгүй оготор банзлаа идэвхтэйгээр сэгсчиж байсан тул солонгос дуучны өмнө үе үе гал улаан дотоожоо гаргаж байсан гэнэ. Тоглолтын дараа Мадонна солонгос рэпперийн томоохон шүтэн бишрэгч бөгөөд түүнд PSY-ийн өмсгөл ихэд таалагддаг болохыг ярьжээ. Хариуд нь PSY Мадоннаг попын хатан хаан гээд түүнтэй хамтарч дуулах нь түүний хувьд нэр төрийн хэрэг байсныг онцлов. Өнгөрсөн амралтын өдрүүдэд MTV EMA шагналыг гардуулах ёслолын үеэр Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дууны клип оны шилдэг видеогоор шалгарсан билээ.
Дэлхий ертөнцийг жинхэнэ “гангнаманиа” нөмөрсөн юм. PSY-ийн хит дууны аянд түүнтэй хамт Бритни Спирс, Хью Жэкман, Хайди Клум, Мэл Би, Хатан Хаан II Елизаветагийн зээ охин Зара Филипс, тэр ч байтугай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун бүжиглэсэн юм.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана