Сүүлийн үед дуучин Рианна хувцас, өмсгөлтэй байхаасаа илүүтэйгээр нүцгэн шалдан харагдах нь олширчээ. Гэлээ гээд Барбадос улсын уугуул, чадалтай хоолойтой дива бүсгүйн шүтэн бишрэгчид түүний гоё сайхан бие галбирыг хараад хараад ханахгүй байна. Тиймээс эрчүүдэд зориулсан GQ сэтгүүлийн зөвлөл тэргүүн нүүрээ түүний зургаар чимэглэх болсон нь аргагүй биз ээ. Дуучин бүсгүй дэндүү өдөөн хатгасан байдалтай харагдана. Түүний биенд мөрөн дээр нь хайш яйш тохогдсон савхин хантааз л нөмрөгджээ.
Рианна нууц газруудаа гараараа ичингүйрч халхалсан нь эрчүүдийн ургуулан бодох чадварыг бүрэн хэмжээнд ажиллуулахад хүргэх бололтой. Зурган дээр саяхан дуучин бүсгүй хөхнийхөө дор даль жигүүрийн дүрс бүхий шивээс хийлгэсэн нь тодорхой харагдана. Сэтгүүлийн сурвалжлагчид өгсөн ярилцлагад 24 настай Рианна бүсгүй мэдээж хэрэг эрчүүдийн талаар яриа өрнүүлнэ. “Би эмэгтэйлэг байх дуртай. Би энэ амьдралынхаа олон зүйлийг хянахад хүрч байна. Хэн нэгэнтэй дотно харьцаатай болвол би нэг алхам хойш ухраад тэр эр хүнд давамгай байдал олгох дуртай. Би аль ч талаараа давамгай байж чадна. Гэхдээ ийм байхыг нэг их хүсдэггүй” гэж тэрээр хэлжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ