“Мисс Монголия 2010” тэмцээний ялагч Бадамцэцэгийг үзэгчид ”Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр андахгүй танина. “Хэцүү анги кино”-н дээрээ мисс Бадамцэцэг нэлээд даруухан охины дүр бүтээсэн байдаг. Тоглосон кино болгоноороо үзэгчдийн талархлыг хүлээх болсон мисс Бадамцэцэгийн талаар таагүй мэдээ сайтуудаар гарах болсон. Тодруулбал анагаах ухааны “АЧ” дээд сургуульд нүүр, ам судлалын мэргэжлээр суралцаж байгаад “хариуцлаггүй оюутан” гэх нэр зүүж сургуулиасаа хөөгдсөн гэх мэдээлэл гарч байсан билээ. Гэвч энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд Бадамцэцэг нь тус сургуулиас шилжин Анагаах ухааны их сургуульд суралцаж байгаа юм байна. Ийн шилжсэн үйл явдал нь дээрх ташаа мэдээлэл гарах үндэс нь болсон аж. Тэрээр саяхны нэг өдөр 21 аймаг болон бүсийн уралдааны шилдгээр шалгарсан 170 гаруй гоо засалч, мэргэжлийн үсчидийн тэмцээний үеэр тайзнаа загвар өмссөн юм. Өмссөн даашинз нь өөрт нь тун сайхан харагдаж байсан бөгөөд эгээ л үлгэрт гардаг үзэсгэлэнт гүнж адил харагдаж байсныг нуух юун. Залуу миссдээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана