Холливудын жүжигчин Кира Найтли саяхан “Allure” сэтгүүлийн нүүрэнд цээж нүцгэн зургаа гаргасан байна. Уг нь жүжигчин бүсгүй жижигхэн хөхнөөсөө ерөөсөө ч ичдэггүй бөгөөд нүцгэн зургаа авахуулахыг зөвшөөрдөг аж. Chanel фирмийн хар цамц нөмөрсөн түүний зурганд фотошопоор хөхийг нь бага зэрэг томруулсан гэнэ. 2004 онд гарсан “Артур хаан” киноны нээлтийн зурагт хуудсанд мөн засвар хийж жүжигчин бүсгүйг уурлуулж байжээ. Түүний хөхийг нь фотошопоор “томруулсан”-д Кира Найтли дургүйцсэн байна. Ихэнх эмэгтэйчүүд зүүд нойрондоо өөрсдийн хөхийг ид шидийн аргаар томорч байна хэмээн мөрөөддөг. Тэд хөх томруулах өндөр үнэтэй хагалгааг хийлгэхийн тулд олон жилийн туршид мөнгө цуглуулдаг билээ. Тэгвэл Холливудын од Кира Найтли энэ тал дээр нэг их санаа зовдоггүй гэнэ. Гэвч гэрэл зурагчид түүнтэй санал нэгддэггүй бөгөөд шүдэнзний мод шиг чөргөр жүжигчин бүсгүйн энд тэнд бага зэрэг товгор хэлбэр оруулахыг зорьдог билээ. Саяхан Allure сэтгүүлийн зөвлөл Кира Найтлигийн нүцгэн гэрэл зургийг илүү сонирхолтой, тачаангуй болгохыг оролдоод асуудалд орох дөхжээ. “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” зэрэг олон тооны кинонд тоглож алдаршсан бүсгүй ер нь бол өөрийн биеийн дээд хэсгийг ил задгай авахуулахаас нэг их цааргалдаггүй юм. Энэ удаад ч мөн тэрээр дуран авайн өмнө дуртайяа нүцгэлжээ. Кира Найтли Chanel ордны бүтээсэн жижигхэн хар хантаазыг өмсөөд хөхөө гараараа хаасан болов. Хаагаад байх зүйл нэг их байгаагүй учраас мэргэжилтнүүд дараа нь гэрэл зургийг нь бага зэрэг янзлахаар шийджээ. Хөхийг нь бага зэрэг томруулж өгсөн байна. Эцсийн дүндээ арай л хэтрүүлчихжээ.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жүжигчин бүсгүй жижигхэн хөхтэй гэдгээсээ огтхон ч зовж, шаналдаггүй гэдгээ мэдэгдсэн байна. “Би энэ бүхэнд өндөр шаардлагатай ханддаг. Биеийн доод хэсгээ ил харуулахыг хүсдэггүй. Хөхийг маань харин авч болно шүү. Тэр маань дэндүү жижигхэн бөгөөд хүмүүс түүнийг нэг их сонирхон ярилцдаггүй шүү дээ” хэмээн Найтли хошигнон инээжээ. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр сурталчилгааны зурагт хуудаснууд юм уу кинонд түүний хөхийг томруулах явдал нь уур бухимдлыг нь төрүүлдэг болохыг хэлээд авав. 2004 онд “Артур хаан” киноны зураг авалтын үеэр ийм асуудал дэгджээ. Зураг авалтын талбай дээр түүний хөхийг байнга томруулж байсан тул энэ тохиолдолд хөх нь дэндүү унжгар харагдаж байсанд Найтли унтууцаж байсан юм.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана