Дива нарын нэг болох дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Ингэснээр Монголын роп попынхны гавьяатын тоо нэгээр нэмэгдсэн баяртай үйл явдал болсон. Түүнийг урлагийн халуун тогоооноо олон жил уран бүтээлээ туурвиж яваа чадалтай уран бүтээлчдийн нэг хэмээн олон түмэн үнэлдэг. Тиймдээ ч энэ цолыг өгсөн нь нүдээ олсон шагнал хэмээн хүмүүс ам сайтай байдаг.
Тэрбээр өнгөрсөн 11 сарын 24-нд “Гавьяат” цолны найраа нижгэр тэмдэгллээ. Найранд нь урлаг соёлын болоод улс төрийн томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэгчлэн Алтанцэцгийн найранд Монголдоо нэртэй олон сайхан зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн байсан нь МУГЖ Алтанцэцгийг хэр зэргийн уран бүтээлч болохыг тодотгох мэт. Түүнчлэн шинэхэн гавьяат маань цаашдаа олон шинэ уран бүтээл хийж, үзэгчдэдээ томоохон хэмжээний тоглолтоороо удахгүй бэлэг барих гэнэ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ