ИНТЕРНЭТЭЭР НҮЦГЭЛЭХ ДУРТАЙ ОДУУД


НЭР ЦУУТАЙ ХҮМҮҮСЭЭС ХЭН НЬ ШҮТЭН БИШРЭГЧ НАРТАА НҮЦГЭН ЗУРГАА ҮЗҮҮЛЭХ ДУРТАЙ БАЙДАГ ВЭ?Гялгар хавтастай сэтгүүлүүд болон холливудын киноны “халуухан” үйл явдалд зориулсан гэрэл зурагт одууд гагцхүү их шагналаар нүцэглэхийг зөвшөөрдөг юм. Гэвч Интернэтээр, ингэхдээ огт үнэ төлбөргүйгээр өөрийн шүтэн бишрэгчдэд илэн далангүй гэмээр зургаа тогтмол үзүүлдэг одууд ч байдаг байна.

 

Саяхан өнөөх дуулиан шуугиан тарих дуртай Леди Гага эхээс төрсөн биеэ харуулсан өөрийн зургийг Твиттерт тавьжээ. Поп-дуучин нөгөөх нуудгай дээрээ учир битүүлэг зураастай, тэгээд сандал дээр шав шалдан сууж байгаагаар гарсан байна. Энэ чинь одын дур булаам бие үү, эсвэл түрсийк нь үү? хэмээн түүнийг шүтэн бишрэгчид тэр даруй л уулгалан маргаж эхэлжээ. Олон зуун мянган доллар олж болох байтал, ийм зургийг ямар ч үнэ төлбөргүй тавина гэдэг даварсан солиотой хэрэг хэмээн олон хүн санал нэгтэй үзсэн байна. Гэвч Леди Гага ийм л хүн, хүмүүст үзүүлж байгаа болохоор, яалтай билээ!

 

Рианнагийн хувьд нүцэглэх нь ядаад байх зүйл биш, энэ гал халуун гоо бүсгүй үүнийг амьдралдаа ч, тайзнаа ч амархан хийдэг юм. Од шүтэн бишрэгч нартаа зориулан Интернэтэд аятайхан зургуудаа тогтмол тавьдаг юм. Хуучин найз залуу Крис Браундаа зориулсан гэрийн эротик зургуудыг хоёр жилийн өмнө түүний гар утаснаас хулгайлсны дараа тэр айж ичихээ больжээ. Тэгэхэд Рианнагийн хулгайлагдсан зургууд Интернэтээр нэг тарсан юм.

 

Ким Кардашьян бол хар пиарын хатан хаан гэсэн цолыг зүй ёсоор авч чадна. Юу гэвэл, энэ гоо бүсгүй өөрийгөө рекламдахын тулд бүхий л боломжийг ашигладаг байна. Кимийн Твиттер түүний гоо сайхныг харуулсан зургаар дүүрсэн байдаг. Шинэ зургаас нь гэвэл, Кардашьян ванныхаа өрөөнд бикини өмсөн зогсож байгаа нь энэ.

 

Хайди Клум наран шарлагын газар шалдан шахуу биеэ шарах дуртай бөгөөд папарацци нарын авсан өч төчнөөн зураг үүнийг гэрчилнэ. Гэхдээ энэ од дандаа бикинитэй авахуулсан зургаа Твиттерт тавихыг илүүд үздэг юм. Загвар өмсөгч маань дөрвөн хүүхдийн эх бөгөөд ингэж нүцэглэх нь өөрт нь тохирохгүй гэдгийг санан, өөрийгөө байнга хянадаг бололтой.

 

Деми Мурийг өөрийн залуу Эштон Катчертай хамт амьдарч байхад, түүний твиттер байнга шинэчлэгдэж, жүжигчин залуу нөхөртэйгээ хийсэн элдэв аяллын тухай бичиж, алс холын орнуудад авахуулсан зургуудаа тавьдаг байсан юм. Харин заримдаа шүтэн бишрэгч нарыгаа гайхширмаар зургуудаар баярлуулдаг байж билээ. Катчерт мэхлэгдсэн дуулиант хэрэг явдал болохоос өмнөхөн Деми шав шалдан зургаа Твиттерт тавихад, сэтгэл түгшсэн нэгэн утасдсан гэдэг. Жүжигчин зургийнхаа дор: “Би чамайг нэвт шувт харж байна!” бичсэн нь нөхөртөө хаягласан үг байсан бололтой. Тэр орой Эштон Демийн дэргэд байгаагүй учир, ухаан алдталаа хардсан од өөрийгөө хянаж чадахгүй болж, Интернэтэд дэндүү илэн далангүй гэмээр зургаа тавьжээ. Түүнийг шүтэн бишрэгчид энэ зургийг сэтгэл түгшин үзээд, Мурийг хэрзийтлээ турсныг дурдсан байдаг. Юу гэвэл, зурагт түүний хэрзгэр нуруу дур булаам гэхээсээ илүү, аймаар харагджээ.

 

Линдсей Лохан урт үсээрээ нүцгэн хөхөө далдлан, өөрөө шалдан зургаа авч байгаа зургийг Твиттер дэх өөрийн хуудсанд нэг удаа тавьсан юм. Fornarian брэндийн хавар-намрын цуглуулгын рекламын роликийг хийж байх үед энэ зургийг авчээ. Энэ зургийн талаар Интернэтэд их л бахдан бичиж байсан юм.

 

Холливудын жүжигчин Жейсон Стэтхэмийн найз бүсгүй шилдэг загвар өмсөгч Рози Хантингтон-Уйтли илэн далангүй гэмээр зургаа шүтэн бишрэгч нартаа цөөнгүй бэлэглэдэг юм. Рози бол Victoria’s Sekret-ийн сахиусан тэнгэрийн нэг бөгөөд нүцгэн, заримдаа дотоожтойгоо зургаа татуулах нь юу ч биш. Жишээ нь, үзэсгэлэнт бүсгүй папарацци нар болон тагтных нь дор цугларч, зураг авахыг зүгээр л харж байсан сониуч хүмүүсийг хараад огтхон ч бэргээгүй байна. Энэ үеэр Рози хөхөө ил гарган зургаа татуулжээ. Дор гаднын хүмүүс байгааг хараад, загвар өмсөгч огт сандралгүй, харин ч тэдний өөдөөс инээмсэглэж байжээ.

 

Ленни Кравицыг шүршүүрийн өрөөнд авахуулсан зургаа Интернэтэд тавихад, олон мянган эмэгтэй бөөн баяр хөөр болжээ. Оддын булчинлаг “тав дахь цэг” тэдний шимтэй зүүдэнд бас удтал зүүдлэгдсэн гэдэг.