Өчигдөр болж өнгөрсөн хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтонд нэгэн онцгой үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал МУГЖ С.Жавхлан “гавьяат” гэх алдрын тэмдэгээ Бадарчийн Магсаржавд өөрийн зүгээс гардуулав. Тэрээр хэлэхдээ “ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан аяз зохиосон Магсаржав ахыг маань төр засаг үнэлэхгүй байгаа ч Монголын ард түмэн минь болон би үнэлж байна. Надад энэ “авьяат” гэх алдар хүндэдэж байна. Харин агуу хөгжмийн зохиолч энэ ахад маань хөнгөдөх байх” хэмээн нулимс цийлэгнүүлэн энгэрт нь зүүж өгч байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Жавхлан: би гавьяат авахдаа “Ээжийн чанасан цай” дууг дуулсан гэж авсан гэтэл энэ дууг ая оруулж , төрөх үндэсийг нь төрүүлсэн хүн Магсаржав ах шүү дээ, би зөвхөн дуулсан л төдий гэж хэлсэн нь үнэхээр нэгийг бодогдуулж байсан юм. Элбэгээ Ерөнхийлөгч маань дээр үеэс өдгөө хүртэл урлагт хүчин зүтгэж амны уншлага болсон олон сайхан ая, хөгжим зохиосон алдарт хүмүүсээ үнэлээгүй атлаа дөнгөж хийж эхэлж буй Болдод “Төрийн соёрхолт” хэмээх хэр баргийн хүн аваад байдаггүй эрхэм алдарыг хайрласны учир юу вэ? Ингээд бодохнээ Элбэгээ Ерөнхйилөгчийг нөхдийнхөө хүслийг биелүүлэгч гэж хочилсон нь үнэний ортой бололтой.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ