Кристен Стюартын амьдрал эцэстээ болж бүтэж байгаа бололтой. Арван нэгдүгээр сард “Twilight” гэдэг цус сорогчийн тухай киноны сүүлчийн хэсэг нь гарч эхлэх бөгөөд энэ кинонд жүжигчин бүсгүй өөрийнхөө бойфренд Роберт Паттинсонтай цуг гарах юм байна. Дурлалт хосуудыг ихэнхдээ цуг байхыг харах болжээ. Роберт найз бүсгүйнхээ урвасныг бүрмөсөн уучилсан бололтой. Цуу ярианаас үзвэл, сайхь эрийн зүрх сэтгэлийг зөөлрүүлэхэд өөрт нь зориулан Кристений хийсэн видео тус болсон ажээ.
Найруулагч Руперт Сандерстай богинохон хугацаанд амрагийн холбоотой байсан нь жүжигчин бүсгүй Кристен Стюартад багагүй зовлон учруулжээ. Роберт өөрийг нь буцааж аваасай гэж хүсч хичээл зүтгэл гаргах болжээ. Тэрээр цугтаа татуулсан романтик гэрэл зургууд, видеогийн хайчилбаруудыг цуглуулан бүтээсэн сэтгэл уяраам дүрс бичлэг Паттинсонд харилцаагаа сэргээхээс татгалзах хэрэггүй гэдгийг ойлгоход нь тус болжээ.
- Жүжигчин бүсгүй Робертад видео илгээж, улмаар араас нь мянга мянган гэрэл зураг, электрон захидал, дуу авианы мэдээлэл явуулах болсон гэж жүжигчин бүсгүйн хүрээллийн эх сурвалж сонинд мэдээлсэн байна.
Кристен Стюартын андын өгүүлснээс үзвэл тэрээр энэ видеог бүтээх гэж маш их цагаа зарцуулжээ. Кристен хамтдаа татуулсан үй олон гэрэл зураг, хамтдаа амарч байсан тухай, чөлөөт цагаараа өнгөрүүлсэн үеийн тухай дүрс бичлэг ахин дахин үздэг байжээ. Энэ хос эвлэрснээс хойш хүмүүс тэдний цэг явааг хэдэнтээ харсан ажээ. Саяхан энэ хос Хэллоуинд зориулагдсан үдэшлэгт оролцжээ. Гэвч Роберт ч, Кристен ч нүүрээ ил гаргасангүй. Хоёулаа баг өмссөн байжээ. Тэд папараццуудаас нуугдахын тулд тийнхүү баг өмсчээ. Энэ хос хөтлөлцөн оройжингоо цуг байжээ. Паттинсон, Стюарт хоёр сэтгүүлчидтэй уулзахаас татгалзаж, зөвхөн “бид хоёр хоёулахнаа байхдаа сайхан байна. Бидэнд өөр юу ч хэрэггүй” гэж хэлснийг X17Online портал мэдээлжээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана