Анхны хүүг нь бэлэглэсэн эх нь дуучин эрд дараачийн хүүхдийг нь төрүүлж үрчлүүлэх ажээ.Элтон Жон болон түүний “хань” Дэвид Ферниш хоёр дахь удаагаа эцэг эх болохоор зэхэж байна. Дуучин эрд анхны нь хүүг үрчлүүлж бэлэглэсэн ээжийг нь хөлслөхөөр болжээ. Өдгөө аз жаргалтай энэ гэр бүл ээлжит өв залгамжлагчаа мэндлэхийг тэсч ядан хүлээж байна. 2010 онд сайхь эмэгтэй Элтон Жон болон түүний ханьд Закари гэдэг хүү төрүүлж өгчээ. Ижил хүйстэн хосод эцэг эхийн үүрэг ихэд таалагдсан тул хоёр дахь хүүхдээ өргөж авахаар шийджээ. Их Британий “Sun” сонинд мэдээлснээс үзвэл энэ хүүхэд нь 2013 онд хорвоод мэндлэх юм байна.
- Элтон Дэвид хоёр энэ эмэгтэйг дүү бүсгүйн хувиар хайрладаг бөгөөд түүнд насан туршдаа талархаж явдаг. Хүүхдээ үрчлүүлсэн эхийг жирэмсэн гэдгийг Элтон Жон дуулаад магнайгаа харгартал баярласан гэж оддын хосын хүрээллийн эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл дуучин эр сайн сайхан үйлчилж буй сайхь эмэгтэйг магнайг нь тэнийтэл шагнасан бололтой. Энэ эмэгтэйн нэр усыг өргөн олонд хэзээ ч хэлэхгүй ажээ. Элтон Жон, Канадын киноны найруулагч Дэвид Ферниш хоёрын гэрлэлтийг Их Британид 2005 онд албан ёсоор бүртгэсэн юм байна. Үүнээс өмнө уг хос 12 жилийн турш хамт амьдарчээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана