Жүжигчин Эрдэнэбилэгийн содон имиж


УДЭТ-ын жүжигчин Эрдэнэбилэг буюу Эбиг чадварлаг жүжигчнийх нь хувиар мэдэхгүй хүн ховор. Урлагийн залуу төлөөл болсон чадварлаг жүжигчин маань тайз дэлэгцний бүтээлд хэд, хэдэн дүр бүтээгээд амжсан. Тухайлбал "Тэнгэрийн хүү жүжиг": Модун Шанью,"Домогт Ану хатан" жүжигт Ану хатанд дурладаг, Галдан бошигт хааны үнэнч шадар жанжин Данжила  "Саран хөхөө" жүжгийн Номунбаясгалан "Атга нөж" жүжгийн Зүч "Сарны цагаан цус" жүжгийн Халгуй нэртэй ханхүү зэрэг түүхэнм дүрүүдийг бүтээжээ. Киноны хувьд гэвэл одоогоор   "Би чамд хайртай 2", "Татар ажиллагаа", "Бурхан өршөөг", "Ганган төгс", "Аравт" гэсэн дэлгэцийн 5 кинонд тоглоод байна. Ийн эд уран бүтээлийн амжилтаараа гялалзаж яваа залуу жүжигчин маань  үеийн залуусаас амжилт, стиль имижээр байнга ялгардаг. Түүний 2012 оны имиж нь үсний өвөрмөц засалт, хар нүдний шил, дэгжин хослол гэлтэй. Хэд хоногийн өмнө болсон “Гарал угсаа” киноны нээлтийн үеэр залуусын дунд энэхүү имиж нь ихэд содон харагдаж байлаа.