Дуучин бүсгүй Victoria s’ Secret компаний үзүүлбэрийн “гоцлон тоглогч” нь болжээ. Нью-Йоркад Victoria s’ Secret компаний жил бүр зохиогддог дотуур хувцасны үзүүлбэр нэн амжилттай дуулиан шуугиантай болж өнгөрөв. Урт хөлтэй супер загвар өмсөгчдийн дотор тайзан дээр РИАННА гарсан байна. Дуучин бүсгүй зөвхөн хит дуунуудаа дуулаад зогссонгүй, өөрөө загвар өмсөгч болсон аж. Барбадосын хатагтай цэнгүүний “гол тоглогч” болж, харин өмссөн костюмууд нь энэ үдшийн хамгийн их яригдсан гоёлын хувцас болсон байна. Эхлээд энэ гоо бүсгүй тайзан дээр ягаан өнгийн дотуур хувцас, илгэн гуталтай тайзан дээр гарчээ. Нөмөрсөн сэмгэр халаадны нь цаанаас дотуур хувцас нь харагдана. Энэ бол Victoria’s Secret загварын бүтээл юм.Дараа нь дуучин бүсгүй хувцсаа эгшин зуур сольж өмсөөд огт өөр хэв маягтайгаар тайзан дээр гарч иржээ. Гуяыг нь ил харагдахаар оноо гарган зүссэн, өвөрмөц содон ухлаадастай, хар даашинз, бээлий, оймс өмсөж, сувдаар чимсэн нүдний шил зүүжээ.
Рианна тийм хэв загварын хувцас хунартайгаар тайзан дээр гарч, эртний корсетыг санагдуулам хувцас өмссөн супер загвар өмсөгч Даутцен Крезтай хамтран дуулжээ. Дашрамд дурдахад, энэ үеэр үзэгч олон загвар өмсөгчид, тэдний хувцас хунарт анхаарлаа тун бага хандуулж, харин бүх хүний хараа зөвхөн Рианна руу чиглэсэн байжээ.Рианна энэ цэнгүүнд уригдсан одын хувиар очжээ. Тэрээр өөрийнхөө дуулдаг “Diamonds” гэдэг дууг дуулжээ. Загварынхан дуучин бүсгүйд тоглолтод нь зориулан хоёр огт эсрэг тэсрэг хийц загварын гоёлын хувцас сонгожээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана