Монголын рок, попын ертөнцөд чадалтай хоолойгоороо үнэлэгдэн хүүхдээрээ шахуу хүч түрэн орж ирсэн дуучин бол Маралжингоо юм. Гэвч түүнийг сүүлийн үед гавьтай уран бүтээл хийхгүй байна хэмээн фэнүүд нь ундууцах болсоор удаж байна. Зарим нэг нь өөрийн гоо сайхан болоод бие галбиртаа анхаараад уран бүтээлийн ажлаа хойш тавьсан хэмээх болсон. Харин хэсэг чимээгүЙ байсан Маралжингоо саяхнаас уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд гурав, дөрвөн шинэ уран бүтээл гаргасан байгаа аж.
Өчигдөр орой “I Loft”-д болсон дуучин Daisy-ийн шоунд хүрэлцэн ирж шинэхэн гаргасан хэд, хэдэн дуугаа дуулсан бөгөөд энэхүү дуунууд нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. Тэрээр асрамжийн газрын бяцхан үрстэй уулзаж, зургаа даруулж хүүхдүүдүүдийг ихэд баярлуулж байсан юм. Ийн хэсэг нам гүм байсан Маралжингоо шинэ уран бүтээлүүдтэй тайзнаа эргэн ирлээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо