Европын хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “MTV Europe Music Awards” ням гаригт Германы Хэссэн мужийн хамгийн том хот Франкфуртад боллоо.
Уг наадамд сонин содон бүжгийн хөдөлгөөнөөрөө үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийд дээд амжилт тогтоосон Өмнөд Сололонгосын дуучин Psy “Gangnam Style” дуугаараа “Шилдэг видео ” шагналыг хүртсэн байна. Наадмын үеэр цэнхэр хүрмээ өмссөн Psy морь унаж яваа мэт хөдөлгөөнийг дүрсэлсэн хит дуугаа дуулж үзэгчдийг мөн гайхашруулсан аж. “Gangnam Style” өнгөрсөн долдугаар сараас хойш YouTube-ээр 670 сая удаа буюу хэрэглэгчдийн хамгийн их сонирхон үздэг клип, Facebook-ээр 4.9 сая “like” авсан дээд амжилтыг тус тус үзүүлсэн юм. Энэ удаагийн наадмыг Германы нэрт модель, телевизийн хөтлөгч Хайди Клум хөтөлснөөс гадна нэгэн том сьюрпризийг үзэгчдэд барьсан юм. Ямар сьюрприз байсныг сонирхоцгооё.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана