УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж үүрэгт ажлаа өгөөд удаагүй байгаа. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ сайн дураараа УИХ-ын дарга З.Энхболдод хүлээгэн өгсөн гэдэг. Ийнхүү сайн дураараа ажлаа өгсөн шалтгаан нь МАХН-аас болсон гэх яриа байдаг бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр болох “Гандрис”-ын захирал хатагтай Эрдэнэчулуун нь их нөлөөлсөн байна. Ийн авааль нөхөрөө намаас нь урвуулж, МАХН-руу татах болсон Эрдэнэчулуун нь орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт МАХН-аас нэр дэвшиж байгаа аж. Төрийн албаасаа чөлөөлөгдсөн Шаравдорж дарга маань захирал эхнэрийнхээ хамтаар сүүийн үед аливаа арга хэмжээний үеэр үзэгдэх болсон. Мөн саяхны нэг өдөр UB паласт эхнэр хүүхэдтэйгээ тоглолт үзэхээр явж байгаад манай папрацитай тааралдлаа. Одоохондоо ийн зав, чөлөө ихтэй яваа Шаравдож удахгүй цаг, завгүй болж дахин улс төрөөр занималдах нь дамжиггүй. Гагцхүү намаа л сольж магад...
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ