Жүжигчид уран бүтээлийн дүрээрээ хүмүүст төсөөлөгддөг. "Жаргал дуусахгүйн зовлон", "Түмний нэг", "Эзэнгүй айл" гээд л тайз дэлгэцийн 400 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн ардын жүжигчин Ж.Лхамхүү нь гол төлөв эсрэг дүр бүтээдэг. Тиймээс ч түүнийг зарим нэг нь ааштай хэмээн боддог нь нууц биш. "Жаргал даахгүй зовлон" киноны Даариймаа, "Түмний нэг"-ийн Чинбатын найз бүсгүй, Эзэнгүй айлын Цэнд эмээ буюу бүдүүн эмээ гээд л ихэнх дүр нь хурц ширүүн ааштай эсрэг талын дүрийг гайхалтай сайн амилуулж чадсаг авьяастай жүжигчин. Түүнийг жүжигчин талаас нь авч үзвэл магтахад ч багадна. Өөрөөр хэлбэл тэрээр хэн дуртай нэгнийх нь хүссэнээрээ бүтээгээд байдаггүй эсрэг талын дүрийг хүмүүст зэвүүцэл төртөл бүтээж чадсан нэгэн. Энэ нь түүний жүжигчний ур чадвар сайтайнх. Тэрээр урлагт 14 жил ажиллаж МУГЖ болсон бол 31 дэх жилдээ Ардын жүжигчин гэх алдрыг төр засаг ард олноосоо хүртсэн юм. Тэрээр “Гамлет”-ын нээлтэнд уригдан орж явахдаа бүдэрэн унаж олныг сандаргалаа. Харин зарим нэг нь ихэд бэлэгшээж “Гамлет” жүжиг энэ агуу хүнтэй тэнцэхүйц том олз олох нь дээ хэмээж байсан шүү.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ