ЖҮЖИГЧИН ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БАЙНА.
Харрисон Форд хорт хавдартай байжээ. Наанадаж Америкийн нэрд гарсан National Enguirer сэтгүүлд ингэж бичсэн байна. Тэргүүлэх мэргэжилтнүүд Холливудын жүжигчний хамар дээр гарсан хачирхалтай хатуу зүйлийг харуулсан гэрэл зургийг тайлбарлахдаа, жүжигчний нүүрэн дээр гарсан өөрчлөлт нь хавдар болов уу хэмээн хэлж байжээ.
- Жүжигний хамар дээр тодоос тод харагдаж байгаа хавдар нь хортой байж болох юм. Энэ нь арьсны хорт хавдар болов уу. Энэ хорт хавдар нь эмч нарын хэлснээр, амь насанд халгүй гэж анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдийн хэлснийг сэтгүүл иш татсан байна. “Гэвч эмч нарын шаардсанаар удалгүй Харрисонд хийж болох мэс засал нь түүний гадна төрхийг өөрчилж, Холливудын тэргүүлэх жүжигчний нүүр аманд сөргөөр нөлөөлж магадгүй юм” гэж сэтгүүлд бичсэн байна. “Жүжигчний ойр дотны учрыг мэдэх хүмүүсийн” хэлснээр, Фордын гэргий Калиста Флокхарт нөхрийнхөө өвчинд маш их шаналж байжээ.
- Харрисон иймэрхүү зүйлийг ерөөс зоригтой хүлээж авдаг юм. Гэвч Калиста бол Харрисоныг бодвол хавьгүй залуу учир, түүний эрүүл мэндэд санаа зовж байгаа нь зүйн хэрэг гэж тэр хүн хэлсэн байна. Гэхдээ National Enguirer сэтгүүл зүгээр л дуулиан шуугиан тарьж байна, одын эрүүл мэндэд өчүүхэн ч аюул байхгүй хэмээн олон хүн үзэж байгаа ажээ. Харрисоны бие төлөөлөгч Gossip Cop порталд өгсөн ярилцлагадаа, жүжигчин хэдийнэ мэс засал хийлгэж, үнэхээр хавдар авахуулсан, гэхдээ энэ нь аз болоход хоргүй хавдар байж. Хорт хавдрын ямар ч эс гараагүй, одоо жүжигчин эв эрүүл байгаа. Фордын төрөл төрөгсдөд санаа зовох зүйл огт байхгүй гэж хэлжээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ