Холливудын нэрт жүжигчин Женифер Анистон сүйт залуу, жүжигчин Жастин Теротойгоо өнгөрсөн амралтын өдрөөр гэртээ шинэ тавилга худалдаж авахаар дэлгүүр хэсчээ. Сүй тавиад сар гаруй нүүрийг үзээд байгаа хосууд одоогоор Лос-Анжеласт 23 сая ам.доллараар худалдан авсан шинэхэн байшиндаа хамтдаа амьдарч байгаа гэнэ.
Кино урлагийн ертөнцөд олон дүрээрээ үзэгчдийн танил болсон Женифер сүүлийн үед хувийн амьдралдаа цаг зав гаргаж байгаа бөгөөд сүй тавих ёслолын дараа тэд өнгөрсөн наймдугаар сард Жастины төрсөн өдрийг Нью-Йоркод тэмдэглэжээ. Тэрээр хуучин нөхөр Брэд Питээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш 2011 оны тавдугаар сараас ээлжит хайрын романсаа дэлгээд байсан билээ. Учир нь тэрээр жүжигчин, Франц залуу Жастин Теротойгоо өнгөрсөн наймдугаар сард сүй тавьж олны анхаарлыг татаж байлаа. Хосуудын харилцаа сүүлийн гурван сард буюу тэдний сүй тавих ёслолын үеэр яригдаж эхэлсэн ч үнэндээ Жастин Женифер нарын харилцаа 18 сарын турш үргэлжилсний эцэст тэд өөрсдийн харилцаагаа нэг шатаар урагшлуулж, сүй тавин хамтдаа амьдарч байгаа юм.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ