Нялх үрийнхээ гарыг супер цавуугаар хананд наасан эмэгтэй 99 жилийн ял авлаа. Дэндүү харгис эмэгтэй дэлгэрэнгүй орж илүү ихийг үзэн үү!
АНУ-ын Даллас хотын шүүхээс нэгэн харгис эхэд 99 жилийн ял оноолоо. Элизабет Эскалона хэмээх 23 настай эмэгтэй өөрийнхөө хоёр настай бяцхан охиныг харгисаар зодож, гарыг нь хананд цавуугаар нааж орхисон байна. Тэрээр охиныхоо гэдэс рүү өшиглөж, сүүний шилээр цохиж, дараа нь гарт амархан наалддаг супер цавуугаар бяцхан гарыг нь хананд наасан гэж хүүхдүүд нь цагдаад ярьжээ. Энэ харгис явдлын улмаас охин хэдэн өдөр комд орсон бөгөөд цавуунд наалдсан арьсыг нь авах шаардлагатай болсноос гадна тархиндаа гэмтэл авч, хавирга нь хугарч, биедээ өдий төдий шарх сорвитой үлджээ. Шүүхээс Эскалонад ял оноохын өмнө охиных нь бөөн шарх сорви болсон биений зургийг үзүүлэхэд тэрээр уйлж, харж чадахгүй хэмээн гуйжээ. Гэвч шүүгч түүнийг “Хэрэв та ийм хэрэг хийж чадсан л юм бол, харж бас чадах ёстой” хэмээн харуулаад эцэст нь ялын тогтоол уншсан гэнэ. Э.Эскалона "Таван хүүхэд өсгөх гэж асар их стресст ордог учир уурандаа ийм хэрэг хийсэн. Хоёр дахь боломж олгооч" гэж шүүхээс гуйхад шүүгч хариуд нь “Хүн төрөлхтөнд амьдралынх нь өдөр бүр тулгардаг энэ асуудлаас таны бэрхшээл юугаараа өөр болохыг тайлбарлаад өгөхгүй юу” гэсэн байна.
Таван хүүхдийн эх болсон энэ бүсгүй зан аашийн доголдолтой, хар тамхи хэрэглэдэг нэгэн бөгөөд шүүхээс түүнд ял оноосны зэрэгцээ уураа хэрхэн барихыг заах сэтгэлзүйн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр багаасаа л гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдож, 11 наснаасаа хар тамхи хэрэглэж эхэлснээ шүүх хурлын үед хүлээсэн бөгөөд 12-тодоо ээжийгээ зодох гэж оролдож, 14-тэйдөө анхныхаа хүүхдийг төрүүлж байжээ. Тэрээр амьдралаазалгуулах мөнгө олох гэж ихээхэн бухимддаг байсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч цагдаад баригдах хүртлээ өдөрт хоёр удаа марихуан татах хэмжээний мөнгөтэй байсан гэнэ.
Ийнхүү эх хүнд баймгүй харгис авир гаргасан энэ эмэгтэй бүхэл амьдралаа торны цаана өнгөрүүлэх болоод байгаа бөгөөд 45 жил ял эдэлсний дараа л түүнийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг ярих боломжтой гэнэ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо