Уругвайгийн ерөнхийлөгч Жосс Мужика нь цалингийнхаа 90 хувийг хандивт өгдөгөөрөө дэлхийн хамгийн энэрэнгүй, олонд танигдсан ерөнхийлөгч болж чадсан юм. Түүний олсон амжилтад бусад хүмүүс аль хэдийн атаархаж эхэлсэн бөгөөд түүнийг “хамгийн ядуу” эсвэл ”хамгийн өгөөмөр” ерөнхийлөгч хэмээн нэрийджээ.
Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч маань сүүлд өгсөн ярилцлагадаа “Надад байдаг хамгийн үнэ хүрэхээр зүйл бол 1,945 ам долларын үнэлэмжтэй Волксвагены Цох машин юм” гэжээ. Тэрээр сард 12,500 ам долларын цалин авдаг бөгөөд өөртөө 1250 долларыг үлдээгээд бусдыг нь сайн сайхан үйлсийн хандивт өгдөг ажээ. Ноён ерөнхийлөгч маань өөрийн фермийн байшинд амьдардаг бөгөөд энэ байшингаа эхнэрийнхээ нэрээр нэрлэсэн байна. Түүний эхнэр мөн сенатын гишүүн, цалингийнхаа тодорхой хэсгийг мөн л хандивт өгдөг гэнэ.
2010 оноос хойш Уругвайн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Эл Мундо, “Надад үлдэж байгаа цалин маань хангалттай би жаргалтай л байна, надаас ч бага орлого олдог хүмүүс зөндөө бий шүү дээ” хэмээн нэгэн өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Yahoo News –ийн мэдээлснээр түүнд ямар нэгэн данс, өр байхгүй бөгөөд түүний хайртай амьтан нь түүний ганц нохой гэнэ. Түүний ерөнхийлөгчийн алба дуусах тэр үед бяцхан фермийн байшиндаа хайрт эхнэр, түүний салшгүй дотны нөхөр нохойтойгоо амар тайвандаа жаргахыг хүсч байгаа аж.
Үхэхдээ аваад явахгүй, өөрөө идээд ч барахгүй, үр хүүхэд нь хэдэн үеэрээ цатгалан байсан ч илүү гарах нь тодорхой хэдэн халтар төгрөгөө үхэн хатан хав дардаг манай улс төрийнхөн, бусад манлайлагч нар Уругвайн ерөнхийлөгчөөс бага ч гэсэн суралцаасай.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо